Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв XacBank-тай хамтран үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээлийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад СБД-ийн ЖДҮДТ-ийн захирал Х. Ууганбаяр, Хас банкны Даун Таун тооцооны төвийн захирал Э.Ариунтуяа нар оролцож, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүнүүд, зээлийн нөхцөл, шалгуур үзүүлэлт, зээлд хамрагдах үе шат, баримт бичгийн бүрдүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Сургалтын онцлох хэсэг нь Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл, Залуу бизнес эрхлэгчийг дэмжих зээл, ПОС-ийн машины түрээс зэрэг үйлчилгээнүүд байв. Эдгээр зээлийн хүрээнд хөнгөлөлттэй нөхцөл, уян хатан хугацаа, бизнесийн өсөлт хөгжилд үзүүлэх бодит дэмжлэгийн талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад мэргэжлийн хариулт өгсөн нь сургалтын ач холбогдлыг нэмэгдүүллээ.