2022-04-11
Шинэ мэдээ
“Татвар төлөгчдийн өдрүүд–2026”
Сүхбаатар дүүргийн татварын хэлтэстэй хамтран Чингис хаан Үндэсний музейд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан татварын сургалт, мэдээллийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр: Төрт ёс, татварын соёлын түүх, Татварын хууль, эрх зүйн мэдээлэл, Асуулт, хариултын нээлттэй хэлэлцүүлэг зэрэг агуулгаар ЖДҮ эрхлэгчдэд мэдээлэл хүргэлээ. Мөн энэ үеэр Сүхбаатар дүүргийн шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан алдаршууллаа. Татварын боловсролыг нэмэгдүүлэх, хариуцлагатай татвар төлөлтийн ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо