ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН САНАЛ АСУУЛГА
Судалгааны зорилго
- Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс үндэсний бүтээгдэхүүнээ дотоодын сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлэхэд тулгарч буй хүндрэл, саад бэрхшээлийг тодорхойлох, бодлогын түвшинд шийдвэр гаргах суурь мэдээлэл бэлтгэх.
- “Made in Mongolia” нэрийн борлуулалтын цэг буюу дүүргийн үйлдвэрлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий тусгай бүс байгуулах шаардлага, хамтын оролцоо, чадавхийг үнэлэхэд оршино.
Гол санаа
- “Монголын сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдийн барааг ялгаварлалгүйгээр, урт хугацаанд, тусгай хэсэг гаргаж байрлуулах үүрэгтэй байх бодлого, стандарт шаардлагатай байна.”
- Үндэсний бүтээгдэхүүний борлуулалтын минимум хувь-ийг (жишээ нь нийт барааны 30%) хуваарилах журам гаргах
- “Made in Mongolia” гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнд зориулсан тусгай бүс, хөнгөлөлттэй нөхцөл
- Төрөөс сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарсан маркетингийн дэмжлэгийн сан байгуулах
- Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа хасах, буцаах нөхцөлд татан буулгах шалгуур ил тод байх журмыг хэрэгжүүлэх
Судалгааны үндсэн асуултууд
- Та ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
- Танай бүтээгдэхүүн аль сүлжээ дэлгүүрүүдэд байрладаг вэ?
- Борлуулалтад нөлөөлж буй гол саад юу вэ?
- Сүлжээ дэлгүүрүүдтэй ажиллахад хамгийн хүнд асуудал юу вэ?
- (жишээ нь: лангуу түрээс, байрлал, хураамж, буцаалт, маркетингийн зардал, хандлага гэх мэт)
- Гадаадын импортын бараатай харьцуулахад үндэсний үйлдвэрлэгчдэд шударга нөхцөл бий юу?
- Төрөөс ямар дэмжлэг, бодлого хэрэгтэй гэж үзэж байна вэ?
Судалгааны аргачлал
- Зорилтот бүлэг: Сүхбаатар дүүрэгт бүртгэлтэй 50–100 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч
- Хэлбэр: Google Form эсвэл цаасан асуулга
- Анализ: Төвлөрсөн дүгнэлт, кейс жишээ, санал, тоон үзүүлэлт (хэдэн хувь нь “дэлгүүрээдэд бүтээгдээхүүнээ нийлүүлж чадаж байгаа” гэж үзэж байгаа гэх мэт)