+976-11-357074,+976-11-357054
Sbd.jdutov@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Рашааны 9-255 /5 буудал/
“Амар байна уу–2026” сар шинийн үзэсгэлэн, худалдаа бүтэн сарын турш амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
  • “Амар байна уу–2026” сар шинийн үзэсгэлэн, худалдаа бүтэн сарын турш амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

    Нийслэлийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар захирамжийн хүрээнд сар шинийн баярыг угтан уламжлал болгон зохион байгуулагддаг “Амар байна уу–2026” үзэсгэлэн, худалдаа 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Их наяд худалдааны төв болон Соёолж худалдааны төв-д амжилттай зохион байгуулагдлаа.

    Тус үзэсгэлэн, худалдаанд Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн зүгээс дүүргийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр хамруулж, худалдааны талбайд байршуулах, зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад онцгой анхаарч ажиллалаа.

    Үзэсгэлэнгийн хугацаанд:

    • Үйлдвэрлэл эрхлэгчдийг худалдааны талбайд зохион байгуулалттай байршуулж, стандарт шаардлага хангасан орчин нөхцөлөөр ханган ажиллав.
    • Борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор сошиал сурталчилгаа, идэвхжүүлэлтийн арга хэмжээ, танилцуулга, урамшуулалт худалдаа зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгууллаа.
    • Ээлжит жижүүрийн хуваарийн дагуу төвийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, зохион байгуулалт, хяналт, үйлчилгээний тасралтгүй байдлыг ханган ажиллав. Мөн Нийслэлийн Жижиг, Дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс зохион байгуулсан олон арга хэмжээнд идэвхи санаачилгатай оролцлоо.
    • Сүхбаатар дүүргийн өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулж, дүүргийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулав. Мөн өдөрлөгийн үеэр Монголын Үндэсний Шатрын холбоотой хамтран түргэн шатрын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 

    Энэхүү үзэсгэлэнгийн хугацаанд идэвх санаачлага гарган, хичээл зүтгэл, эв нэгдэлтэйгээр оролцсон нийт үйлдвэрлэгчид, аж ахуй нэгжүүд болон иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний оролцоо, хөдөлмөр, хариуцлагатай байдал энэ үзэсгэлэнгийн үнэ цэнэ, үр дүнг тодорхойлж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих томоохон алхам боллоо.

    Үзэсгэлэнгийн хүрээнд дараах шилдэг оролцогчид шалгарлаа:

    Шилдэг хувцас үйлдвэрлэгч – Zinad brand

    Шилдэг хүнсний үйлдвэрлэгч – АМДЭ ХХК Хэвийн боов

    Шилдэг бэлэг дурсгал үйлдвэрлэгч – Tungaa Tungaa

    Шилдэг мэргэжилтэн – Zulaa Laikhanjav

    Бүтэн сарын хугацаанд идэвх санаачлага гарган, хариуцлагатай, тууштай ажилласан нийт оролцогчид, зохион байгуулагчид болон хамтран ажилласан байгууллагууд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

    Цаашид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн, хамтын хөгжилд чиглэсэн олон арга хэмжээг хамтдаа хэрэгжүүлэх болно.

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе 🇲🇳

    Түгээх
    Ангилал